Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ОЛОН НИЙТИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

2022-03-22

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэргийг үндэслэн Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулагдаж, улмаар Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны А/24 дугаар тогтоолоор Байгаль орчныг хамгаалах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шуурхай ажлын бүрэлдэхүүн тус тус байгуулагдсан байдаг.
Энэ хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь зорилтод чиглэлийн дагуу Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлтэй хамтран тус дэд зөвлөлийн 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг байгууллаа.
Увс аймагт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, ялангуяа хууль бусаар ан агнах, байгалийн ургамал түүж, бэлтгэх болон зэрлэг амьтан, ургамлын эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, мэдлэг, хандлагыг сайжруулахад чиглэсэн судалгаа, сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг тодорхой төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулах, түүнчлэн талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, мэдээллийн солилцоог сайжруулж, өргөжүүлэх уулзалт, хэлэлцүүлэг, сурталчилгааны олон талт арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахад энэхүү гэрээний гол зорилго оршиж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%