Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын даргаас сумдын удирдлагуудад өгсөн анхаарах асуудлын тухай

2022-03-14

Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” сургалт зөвлөгөөний үеэр ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгийн тавьсан илтгэлд ИТХ, Засаг дарга нар сум орон нутгийнхаа хөгжил, иргэдийн эрх ашгийн төлөө хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглээд дараах асуудлуудад анхаарлаа хандуулахыг онцоллоо.
Үүнд:
1. 2022 оны эхний хуралдаанаа хийгээгүй байгаа зарим сумын ИТХ-ууд эхний улиралдаа багтаан сумын ИТХ-ын дэг, төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журам, ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, ИТХ-ын хорооны ажиллах журам, ИТХ-ын хороо, төлөөлөгчийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэх журмыг хэлэлцүүлэн батлах
2. Багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулан ИНХ-ын зөвлөл байгуулах, багийн засаг даргыг шинээр томилоогүй байгаа Аргалант, Алтанбулаг Баяндэлгэр, Зуунмод, Мөнгөнморьт сумын багийн ИНХ-ыг хуралдуулах талаар зөвлөмж өгөх
3. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 376 дугаар тогтоолоор аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоосон.
Тогтоолын 2 дугаар заалтын дагуу Зуунмод, Батсүмбэр, Жаргалант сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Ажлын алба 4 хүртэл, бусад сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Ажлын алба 3 хүртэл орон тоотой байхаар заасан. Гэтэл сумын ИТХ-ууд 2021 оны 12 дугаар сарын 20-ны дотор сумын төсвөө баталсан учир орон тоо, цалингийн санд хүндрэл учирахаар байна. Мөн сумын ИТХ-ын Ажлын албаны ажилтны ангилал зэрэглэлийг Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор туслах түшмэлийн ангилал, ТЗ-3 зэрэглэлд хамааруулан баталсан. Иймд албан тушаалын тодорхойлолт боловсруулан Төрийн албаны зөвлөлөөр хянуулах, орон тоо цалингийн асуудлыг 2023 оны төсвийн төсөлдөө тусган батлуулах
4. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 402 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам”-ыг хэрэгжүүлэхийн тулд шаардагдах зардлыг тооцож, 2023 оны төсвийн төсөлд тусган батлуулах
5. Хурлын хороодыг Хууль тогтоомж болон хурлын шийдвэрийг сурталчлах, мэдээлэх, шийдвэрийн хэрэгжилтэд хийх хяналт шалгалт, иргэд олон нийтийг хамарсан соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахад идэвхтэй оролцуулах, жилийн төлөвлөгөөтэй ажиллуулах
6. Хурлын Шийдвэрийн хэрэгжилтийг үр дүнд чиглүүлэн бодитой, тодорхой, нийтийг хамруулан ил тод зохион байгуулах, түүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг арга барилыг боловсронгуй болгон цахим системд шилжүүлэх
7. Хурлын хороод, Төлөөлөгчдийн хуулиар эрх олгосон үйл ажиллагаа, бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, боломжоор хангаж, иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах
8. Сумын ИТХ, Засаг даргын хамтын ажиллагааг сайжруулж, хуралд асуудал өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх ажлуудыг хууль, дэгийн дагуу үр дүнтэй зохион байгуулах, сумын Засаг дарга, ЗДТГ-аас Хурлын хэвийн үйл ажиллагааг ханган үйлчлэх, орон нутгийн нэгдмэл эрх ашгийн төлөө иргэдийн итгэл найдварыг биелүүлж ажиллах, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах
9. Төрийн хууль тогтоомж, гаргасан шийдвэрийг чанд сахин биелүүлж, ёс зүйтэй байж, нийгэмд өөрсдөө үлгэрлэн манлайлах
10. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5 жилийн Үндсэн чиглэл,сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтийг сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн дүгнэлт өгөх
11. Сумын ИТХ, Засаг даргаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан тогтоол, захирамж буюу захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахын өмнө сонсох ажиллагаа, нөлөөллийн шинжилгээ хийх, хуулийн шаардлага хангасан тогтоолыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэсний дараа мөрдөх, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг хөтөлж хэвших
12. Улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга, байгууламжийн гүйцэтгэлд сумын ИТХ-ын холбогдох Хороод тогтмол хяналт тавих.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%