Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМДЫН ИТХ-ЫН 2021 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛА

2022-03-14

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2021 онд 27 сумдын ИТХ-ын үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолоор баталсан “Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг үнэлэх үзүүлэлт”-ээр зөвлөн туслаж ажилласан. Уг үзүүлэлтээр сумдын дундаж дүн 79.03 хувьтай дүгнэгдэж, сумдын ИТХ-д ажил эрчимжүүлэх тухай 58 дугаар тогтоол батлан хүргүүлсэн байна.
Сумдын ИТХ нь 2021 оны жилийн эцсийн байдлаар 92 удаа хуралдаж 590 тогтоол, Тэргүүлэгчдийн хуралдаан 326 удаа хуралдаж 1581 тогтоол баталж, Хурлаас баталсан бодлого, шийдвэрийн биелэлтийг 219 удаа шалгажээ.
Сумдын ИТХ-ууд нь 2021 онд газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох, энгийн хог хаягдлын нэгж, тариф, малын тоо толгойн албан татвар батлах зэрэг тогтоолуудыг батлан ХЗЯаманд хянуулсан байна.
Сумдын ИТХ-ын нийтлэг дутагдлыг авч үзвэл Хурлын үйл ажиллагаа нь ил тод бус, бодлого, шийдвэрээ иргэдэд мэдээлдэггүй, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийгээгүй, үйл ажиллагааны сарын мэдээ ирүүлдэггүй, Ковид -19 цар тахалтай холбогдуулан сумдын багийн иргэдийн нийтийн хурал, өдөрлөг, Төлөөлөгчийн өдөр, танхимын сургалтууд цөөн зохион байгуулсан байна. Цаашид сумдын ИТХ-ын үйл ажиллагааг сайжруулах, батлан гаргаж буй шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
2021 оны ажлын үзүүлэлтээрээ хамгийн өндөр үнэлгээ авсан сумдаар:
1-р байр Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2-р байр Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
3-р байр Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус шалгарсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%