АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.
Жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг.
· Алдарт эхийн I зэргийн одон 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд
· Алдарт эхийн II зэргийн одон 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд шагнагдах болзол хангана. (Хамгийн бага хүүхэд 2022 оны 06 сарын 01 гэхэд 1 нас хүрсэн байх)
“Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.
/6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт мөн адил ойлгоно/
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Эхийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар. Иргэний үнэмлэхний хаягийн зөрүүтэй бол байнга оршин суугаа хаягийн лавлагаа
2. Бүх хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Насанд хүрсэн хүүхдийн хувьд /16-аас дээш/ төрсний гэрчилгээнээс гадна иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар /нэг цаасан дээр иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг хамтад канондож нотариатаар батлуулах/
3. Төрсний гэрчилгээг хаяж гээж үрэгдүүлсэн бол Улсын бүртгэлийн байгууллагаас болон ТҮЦ машинаас лавлагаа авах
4. Өргөдөл, /Өргөдлийн толгойг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ……аймаг,дүүргийн ….дүгээр баг/хорооны Засаг даргаар уламжлан хүсэлт гаргах нь” гэж бичнэ, товчлохгүй хар өнгийн балаар өргөдлийн загварын дагуу бичих
5. 1-р одон авах эхчүүд 2-р одонгийн үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
6. Одонгийн материалыг 2022.02.28-ны өдөр хүртэл багийн засаг дарга хүлээн авна.