Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ШИНЭ УСАН САН” ТӨСӨЛ ҮРГЭЛЖЛЭН ХЭРЭГЖИНЭ

2022-02-16

Ундны усны аюулгүй байдлыг хангах дэд хөтөлбөрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 05 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд “Шинэ усан сан” төслийг санаачлан үе шаттай 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Хэрлэн суманд 2 усан сан, Цагаан-Овоо суманд 1 ундны усны худаг шинээр барьж, аймгийн төвийн болон Баянтүмэн, Чойбалсан, Сэргэлэн сумдын нийт 38 ус түгээх болон усан сангийн барилгыг шинэчлэн засварлах, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хашаа, хайс хийх, гадна тохижилт явган хүний зам, талбай байгуулах, ухаалаг төхөөрөмж суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Үргэлжлүүлэн 2022 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 3 дугаар багт шинэ усан сан барих, 6 дугаар багийн Буйр хорооллын ундны усны худгийн барилгыг засварлах, 10 дугаар багт ундны усны худгийн хуучин барилгыг буулгаж шинээр барьж, цэвэр усны төвлөрсөн шугамд холбох, гэр хорооллын 10-14 ундны усны худаг, усан санд ухаалаг төхөөрөмж суурилуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төсөл хэрэгжүүлсний үр дүнд гэр хорооллын иргэдийн ундны усны эрүүл ахуйн стандартын шаардлага хангагдаж, чанар хүртээмж дээшлээд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%