“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын хүрээнд Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Удирдлагын Академийн сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Я.Бямбаяртай хамтран аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нар, аймгийн ИТХ-ын ажлын албаны албан хаагч нарыг чадавхжуулах зорилгоор цахим сургалт зохион байгууллаа.
Уг хууль анх 1992 оны 8 дугаар сард батлагдсан бөгөөд 2006, 2020 онуудад хоёр удаа шинэчлэгдэн 2006-2020 оны хугацаанд нийт 24 нэмэлт өөрчлөлт орж байсан. 2020 оны 12 сарын 24-нд батлагдсан шинэчилсэн найруулга нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.