Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УРИАЛГА

2022-01-29

 
Баян-Өлгий нутгийнхаа нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдад ХVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн мэндийг хүргэн, мэндчилье.
Та бүхнийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаа, Монгол Улсын эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комисс, аймгийн онцгой комиссоос гаргасан заавар зөвлөмжийг дагаж, Монгол түмнийхээ сар шинийн баярыг нийтийг хамарсан өргөн хүрээнд тэмдэглэхгүй, албан газар, аж ахуйн нэгжийн золголт хийхгүйгээр “ГЭР ГЭРТЭЭ ТЭМДЭГЛЭЖ, ЦАХИМ ЗОЛГОЛТ ХИЙХ”-ийг уриалж байна.
Дэлхий нийтээр тархсан цар тахлын шинэ хувилбаруудаас өөрсдийгөө болон бусдыг хамгаалахын тулд ард иргэд та бүхэн ухаалгаар хандаж, бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй тайван байж, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй, орж гарсан үедээ маскаа зүүж, гараа тогтмол угааж, ариутгаж, хувийн ариун цэврийг сахиж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхийг уриалж байна.
Мөн сар шинийн баярын өдрүүд иргэд та бүхэн сонор сэрэмжээ дээшлүүлж аливаа төрлийн гэмт халдлагаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо барихгүй байхыг уриалж байна.
“ЭРХЭМ БАЯН ЭРҮҮЛ МЭНД“
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%