Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 6 дугаар хуралдаан өнөөдөр /2021.12.10/ зохион байгуулагдлаа.
Тус Хуралдаанаар “Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай”, “Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт”, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдээс 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан”, “Сумын 2021 оны төсөвт зохицуулалт хийх тухай”, “2022 оны төсвийн зохицууулалт хийх тухай” болон “Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.