Монгол Улс 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн үйл явдлын 30 дахь жилийн ойг тохиолдуулан сумын ИТХ-ын ажлын албанаас өнөөдөр буюу /2022.01.13/ төрийн албан хаагчдын дунд АХА тэмцээнийг зохион явууллаа.
Тэмцээнд 20 гаруй төрийн албан хаагчид оролцож, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ сорьж,
ЗДТГ-ын МААҮТММҮБХМ Б.Оюунжаргал
1 дүгээр байр,
ЗДТГ-ын ХЖДҮХАХМ Ж.Алтанчимэг
2 дугаар байр,
ЗДТГ-ын Жижүүр Д.Нина
3 дугаар байрыг тус тус эзэллээ.
Шагналыг сумын ИТХ-ын Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хорооны дарга, Төлөөлөгч С.Төмөрбаатар, Төлөөлөгч Ц.Баасанжав, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар гардуулж, баяр хүргэлээ.