Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ОТГОН ХУРАЛДААН БОЛЛОО.

2021-12-31

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 17 дугаар хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдлаа.
1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хороонд Иргэдийн Нийтийн Хурал, тухайн хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж заасан байсан нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ тэргүүлэгч гэх нэр томьёог агуулсан зүйл заалт, эрх хэмжээ байхгүй болж байгаа билээ ийнхүү отгон хурлаа амжилттай зохион байгуулагдлаа.
Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид анх 1992 оноос эхлэн хурлын хуралдааны чөлөөт цагт бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 100 гаруй Төлөөлөгч ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж, энэ хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаан нийт 987 удаа хуралдаж 3765 асуудал хэлэлцэн 3258 тогтоол баталсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%