Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” ШАЛГАРУУЛАХ 29 ДЭХ УДААГИЙН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД БАЯН~ӨЛГИЙ НУТГИЙН 4 ХҮҮХЭД ОРЖЭЭ.

2021-12-29

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг 29 дэх жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Оны онцлох хүүхэд шалгаруулах энэ жилийн шалгаруулалт нь Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдлын үетэй давхцаж байгаа бөгөөд хүүхдүүд хөл хорионы үед ч хичээл сурлагадаа шамдаж, өөрийгөө хөгжүүлж, аливаа олимпиад, уралдаан тэмцээнд биечлэн болон цахимаар оролцож, өмнөх амжилтаа бататган, улс орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд дуурсгаж чадсанаараа онцлог болжээ.
2021 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд 117 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 30 хүүхдийг “Оны онцлох хүүхэд”-ээр тодруулжээ.
Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч И.Руслан
Багийн амжилт төрөлд Баян-Өлгий аймаг Дарын цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Ахжол, Б.Али-Рахман, 12 дугаар ангийн сурагч А.Ерганат нар тус тус шалгарлаа.
Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай өсөж, хүүхдийн цангинасан инээд айл бүрийн тооноор ивээлт алтан наран мэт цацарч, багана мэт бат бэх, хана мэт хамгаалагдсан, босго мэт өндөр хүндлэлтэй байхыг хүсэж, хүүхэд, багачууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, дасгалжуулагч, хамт олонд талархал илэрхийлж, шинэ жилийн мэнд хүргэе!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%