Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН "БУЛГАН НЭГ ҮЕ КЛУБ"-ЫН ХАМТ ОЛОН ЗУУНМОД СУМЫН ЗДТГ ХАМТРАН 11 ХҮҮХДЭД ТЭРГЭНЦЭР ХАНДИВЛАЛАА

2021-12-13

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил тус өдрийг “Хөгжлийн бэрхшээл бүр нүдэнд харагддаггүй” гэсэн сэдвийн хүрээнд “Илүү сайнаар цогцлоох нь: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэгш хамруулсан, хүртээмжтэй, тогтвортой цар тахлын дараах дэлхийн төлөө” гэсэн уриан дор тэмдэглэж байна.

ДЭМБ-аас гаргадаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тайлангаас харахад дэлхийн нийтийн хүн амын 15 хувь буюу 1 тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй байна. Манай улсын хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж амьдарч байна. 

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн хамгаалах өдрийн хүрээнд "Булган нэг үе" клуб, Зуунмод сумын ЗДТГ-тай хамтран 11 хүүхдэд нэн шаардлагатай тэргэнцэр гардуулан өглөө. Уг тэргэнцэр нь эмчилгээний зориулалттайгаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэмжээнд нь тааруулан угсарч өсөн торних явцад нь хэрэглэгдсээр байх юм. Нийгмийн харилцаанд оруулахад тохиромжтой энэхүү тэргэнцрийг тус төслийн баг Австрали улсын төслийн багтай хамтран сайн дурын ажлыг хийж нийт 450 ХБХүүхдэд хандивласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%