Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН V ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2021-12-04

Аймгийн ИТХ-ын V хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2022 оны төсвийн төслийн тухай илтгэлийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлэлцүүлж, Төлөөлөгчид асуулт асууж, санал хэлж, Төлөөлөгчдийн олонхийн саналаар аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийг баталлаа.
 
Мөн аймгийн 2022 оны төсвийн төсөлтэй холбоотой төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай илтгэлийг Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатар хэлэлцүүлж баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%