Орон нутгийн VIII дахь удаагийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХурал ээлжит VI дугаар хуралдаан 97.5 хувийн ирцтэй, танхимаар – 38 төлөөлөгч, цахимаар – 3 төлөөлөгч оролцож Шинэ сууршьлын бүсийн “Гэгээн сумади” сургууль цэцэрлэгийн цогцолборт эхлэв.
Дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа
Аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тухай
Аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай
Аймгийн 2021 оны төсөв батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Аймгийн 2022 оны төсвийг 50,8 тэрбум төгрөгөөр, төсвийн орлогыг 16,8 тэрбум төгрөгөөр, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн шилжих арга хэмжээний зардлыг 2 тэрбум төгрөгөөр, шинээр эхлэх арга хэмжээний зардлыг 2,5 орчим тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.