Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС 5 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2021-12-02

Тэргүүлэгчдийн ээлжит бус 5-дугаар Хуралдаанаар 11 асуудал хэлэлцлээ.
Аймгийн 2022 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцээд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хороонд шилжүүлэв.
Аймгийн 2022 оны төсвийн төсөлд Төв аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн санал дүгнэлтийг хэлэлцээд Хурлын хуралдаанд шилжүүлэв.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Хурлын Эдийн засаг, Төсөв санхүү өмчийн бодлогын хороонд шилжүүлэв.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн хяналт- шинжилгээ үнэлгээний тайлангийн тухай
Хайгуулын сонгон шалгаруулалтын талбайн солбицолд санал авах тухай
Ус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2-р үе шатны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай
Хуралдааны хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулах тухай
2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний асуудалд Хурлын хороодоос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Хурлын хуралдаанд шилжүүлэв.
Аялал жуучлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө батлах тухай асуудалд Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Хурлын хуралдаанд шилжүүлэв.
2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт тогтоох тухай асуудалд Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Хурлын хуралдаанд шилжүүлэв.
2022 онд ойн сангаас бэлтгэх модны хэмжээ хуваарь батлах тухай асуудалд Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Хурлын Хуралдаанд шилжүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%