Аймгийн эдийн засгийн бодлого хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор Баянхонгор аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй “Үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, ажилгүйдэл ядуурлыг бууруулах арга зам” сэдэвт нээлттэй сонсгол хэлэлцүүлэгт төрийн байгууллагын албан хаагчид оролцож байна.
Нээлттэй сонсгол хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд оролцож дээрх сэдвийн хүрээнд бодлого төлөвлөлтөө танилцуулж үүнтэйгээ уялдуулан төрийн албан хаагчдын санал, зөвлөмж, мэдээллийг сонсож байна.
Төр, хувийн хэвшил, иргэдийн дуу хоолойг сонсож улмаар хоорондын түншлэл, харилцан хамтын ажиллагаанд чухал түлхэц болохоороо уг сонсголын арга хэмжээ онцлогтой юм.
Нийтийн нээлттэй сонсголыг холбогдох хууль журмыг үндэслэн зохион байгуулахдаа талуудаас гарсан оновчтой санал санаачилгыг ИТХ-ын төлөөлөгч Т.Эрдэнэбатаар ахлуулсан “Ковид-19 цар тахлаас учирсан эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарч, сэргээн хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсгээс нэгтгэн боловсруулж хурлын хуралдаанд ойрын хугацаанд хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.