Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ХОРООНООС НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БОЛОН ШШГГ-ЫН ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2021-11-17

Аймгийн ИТХ-ын Хүний эрхийн хорооны дарга С.Баярмаа, гишүүн Д.Батсуурь, Ө.Нямбаяр, Н.Энхболд, З.Эрдэнэбаатар болон Хүний эрхийн үндэсний комиссын Төв аймаг дахь ахлах шинжээч У.Чойжилсүрэн нар хамтран аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа болон  ШШГГ-ын цагдан хорих байрны үйл ажиллагаатай танилцаж, корона вируст цар тахлын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөө болон хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгалаа.

Энэ онд эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлт, Нэг өрх - Нэг шинжилгээ, лабораторийн үйл ажиллагаа, дархлаажуулалт, тандалт, сэргийлэлтийн арга хэмжээ, тусгаарлах байрны үйлчилгээнд нийт 698.9 сая төгрөгийг төсвийн хөрөнгөөс зарцуулжээ. Хурлын хүний эрхийн хорооноос эмч, сувилагч нарыг нарийн мэргэшүүлж сургах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, хавдрын кабинет байгуулах, сумдын эрүүл мэндийн төвийг шүдний эмч, болон багаж тоног төхөөрмжөөр хангаж, эмчилгээ үйлчилгээг сайжруулах талаар ажлын чиглэл өглөө.

   Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны үйл ажиллагаатай танилцаж албан хаагчдын харилцаа, хандлагыг дээшлүүлэх, хоригдогч нарын номын фонд, соён гэгээрүүлэх ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх, 2022 улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах цагдан хорих байрны гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллах талаар зөвлөмж өглөө.

Цагдан хорих байрны ахуй нөхцлийг сайжруулах чиглэлээр тус улсын төсвөөс 25,158,100 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, тус байрны дулаан алдалтыг багасгах, өнгө үзэмжийг сайжруулсан. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн төсвөөс 14.537. 000 төгрөгийг шийдвэрлэж, нийт 40 IP камер, телехяналтын өрөөнд 43 инчийн “Skyworth”маркийн 3 ширхэг дэлгэц, “Hikvision”маркийн бичигч төхөөрөмж 3 ширхэг, тус бүрт 4 терабайтын хард диск зэргийг тус тус шинээр суурилуулж 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажиллагаанд оруулж объектыг бүрэн хянаж ажиллаж байна.

         Цаашид коронавируст халдвар /COVID-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэд болон алба хаагчид, хоригдол, хоригдогч нарыг мэдээллээр хангаж, халдваргүйтгэл, ариутгалыг тогтмол хийлгэн өдөр тутмын үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг тогтмол баримтлан, хоригдол хоригдогчдын дархлаажуулалтанд тухай бүр хамруулж, халдвараас урьдчилан сэргийлж ажиллах талаар ажлын чиглэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%