Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2021-11-17

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч, яруу найрагч, орчуулагч, Монгол улсын нам, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ой тохиож буй энэхүү өдөр Төв аймгийн нийтийн номын сангийн засвар, шинэчлэлтийн нээлтээ хийлээ.
Их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойгоор аймгийн ИТХ-ын 2016 оны 8 дугаар сарын 4-ний 13-р тогтоолоор аймгийн Нийтийн номын санг Д.Нацагдоржийн нэрэмжит болгож, 2020-2021 онд орон нутгийн төсөв, БНСолонгос улсын Пёнтэк хотын 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү номын санд засвар шинэчлэлийг хийж “Хүний хөгжил-мэдээллийн цахим төв” байгуулах хүрээнд 20.0 сая төгрөгийн цахим ном, тоног төхөөрөмж авч суурилуулсан юм.
“Д.Нацагдоржийн танхим” шинэчлэн тохижуулж, Төв аймгаас төрөн гарсан зохиолчид, сэтгүүлчид, эрдэмтэдийн оюуны бүтээлийн сан хөмрөг байгуулах зорилт тавин, номын сангийн тавилга хэрэгслийг орон нутгийн 150.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилснээ өнөөдөр хүлээн авлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал, соёлын дэд сайд М.Батбаяр, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Монгол Солонгосын эдийн засгийн форумын дэд дарга Чо Сун Мүн болон төв аймгаас төрөн гарсан утга уран зохиолын алдартнууд оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: Аймгийн Номын сан аймгийнхаа иргэд, уншигчид, олон түмнийг хүн төрөлхтөний бүтээсэн ном эрдмийн сан, дэлхийн болон үндэсний сонгодог уран зохиол, ХХI зууны шинэ шинэлэг мэдээллээр үйлчлэхийн зэрэгцээ өөрийн аймгийн оюуны бүтээлийн баялаг сан бүрдүүлэх, эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүдийнхээ хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллахаа дурдлаа.
Мөн түүнчлэн “цахим номын сан” хөтөлбөр хэрэгжүүлэн, нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсанаар Төв аймгийн түүхийн хэлхээ “Анхдугаар таван жил” сонинг цахим хэлбэрт оруулах боломж бүрдэж, мөн “Номус”ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тус компаниас 191 ширхэг цахим номыг хүлээн аван веб хуудсандаа байршуулан, иргэдэд цахим үйлчигээг хүргэн үйл ажиллагаагаа өргөжүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%