Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗГХЭГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН БҮРЭЛДЭХҮҮН НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

2021-10-01

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаныхан дүүрэгт ажиллалаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оноос мөрдөнө. Тиймээс дээрх 2 хуулийн шинэчлэлийн хүрээнд холбогдох албаныхан Налайх, Багахангай дүүрэгт ажиллаж, дүүргүүдийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэ үеэр Хурлын байгууллагын бүтэц, чиг үүргийн хуваарилалт, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод давхцал бий, эсэх болон ажил дүгнэж, урамшуулах журмын хэрэгжилт ямар байгаа хэлэлцэж, санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4269
2947 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%