Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НОМЫН БАЯР

2021-09-25

Өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржан Б.Ахтаны нэрэмжит Төв номын сан дээр Үндэсний номын баярын арга хэмжээний нээлтийн ёслолд оролцож, шинээр хэвлэгдэн гарсан болон ховор номын үзэсгэлэнтэй танилцлаа.
📖 2012 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг гарч Номын баярыг албан ёсоор тэмдэглэдэг болсон.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд энэхүү Номын баярыг
📘 Бүх нийтээр ном эрдмийг сурталчлах
📙 Номын өв санг арвижуулах
📕 Хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх
📚 Утга соёлын өвийг өвлөн тээгч билэг авьяастныг судлан тодорхойлж эрдэм авьяасыг нь хойч үед уламжлахад туслан дэмжих гэсэн үндсэн 4 зорилгын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тусгасан.
📖 Аймгийн Засаг дарга Д.Бауыржан нээлтийн үгэндээ “Цар тахалтай тэмцсэн хэцүү өдрүүд үргэлжилж байгаа боловч бид иргэдийн оюуны хөгжилд зогсолт хийж болохгүй учир Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Соёл урлагийн газраас бүх аймаг, сумуудад энэхүү Номын баярыг өөрсдийн нөхцөл бололцоог харгалзан тэмдэглэж өнгөрүүлэх тухай чиглэл ирсний дагуу зохион байгуулж буй аймгийн төв номын сангийн хамт олонд ажлын амжилт хүсэж, цаашид дэмжин ажиллана гэдгээ хэллээ.
📖 Өнөөдөр энэхүү баярыг 30 дахь удаадаа маш энгийн боловч утга төгөлдөр “ӨДӨР БҮР НОМТОЙ НӨХӨРЛӨЕ” хэмээх уриан дор тэмдэглэх бөгөөд номтой холбоотой сонирхолтой уралдаан, арга хэмжээг цахим орчинд өрнүүлэх аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%