Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭМГЭНЭЛ

2021-09-05

ЦЭРЭН ОВОГТОЙ БАТТУЛГА
/1946-2021 он/
БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын Аварга малчин Цэрэн овогтой Баттулга 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
 
Тэрээр 1946 онд Ховд аймгийн Цэцэг Сумын Баян-Овоо багийн нутаг Халиуны Урт гэдэг газар малчин ард Цэрэнгийн 2 дугаар хүү болон мэндэлжээ.
 
Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж 1985-1962 онд сумынхаа бага сургуульд суралцан төгсөж, 1963-1966 онд мал маллаж байгаад Улаанбаатар хотын барилгын цэргийн 073 ангид цэргийн алба хаажээ. Улмаар цэргээс халагдан ирсэн цагаасаа эхлэн мал маллаж тухайн үеийн нэгдлийн үйлдвэрлэлийн даалгаврыг давуулан биелүүлж сум болон аймгийн аварга малчин болсон юм. Мөн МАХН-д гишүүнээр элсэн, аймгийн Намын хорооны бүгд хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.
 
Мөн 1992 онд сум орон нутгийнхаа ард иргэдийн итгэлийг хүлээн Ардын Их Хурлын депутатаар сонгогдон, ардчилсан шинэ үндсэн хууль батлах их үйлст Монголын малчдын төлөөлөл болон оролцсон гавьяатай хүн байлаа.
 
Баттулгын хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж
 
• 1990 онд БНМАУ-ын “ Улсын аварга малчин “ цол
• 1989 онд “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг “
• 2002 онд “ Алтан гадас одон”
• 2011 онд “ Хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг
• 2012 онд “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”
• 2020 онд “Ховд аймгийн хүндэт “ тэмдэг
• Ардын хувьсгалын 60,70, 80, 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнаж байлаа.
 
Таны хөдөлмөрч зан чанар, бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл, гэгээн дүр тань бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
 
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МА НИ БАД НИ ХУМ
 
ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%