Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.ЭНХБОЛД: НЭГ ГА БҮРЭЭС НЭГ БООДОЛ ӨВС ТАТАЖ СУМЫН НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛНЭ

2021-09-10

Жаргалант сумын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 гаруй хувьтай явагдаж байна. Суманд нийт 175,000 толгой мал өвөлжих төлөвтэй байна. Малчид өөрсдөө боломжоороо хадлан тэжээлдээ гарч бэлтгэлээ хангажээ. Мал эмнэлэгийн ариутгал, халдваргүйжүүлэлт бүрэн дууссан байна.
Өнгөрөгч өвөл 7 аймгийн 46 өрхийн 38,200 толгой мал өвөлжсөн ч хавар нь 4-5 удаа дараа арга хэмжээ авч байж нүүлгэжээ. Ирэх өвөл отроор мал оруулахгүй байх бодлого барьж буйгаа сумын Засаг дарга Н.Энхболд онцоллоо. Мөн суманд тариалалт эрхэлсэн аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс га тутамд нэг боодол өвс татаж нөөц бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Суурин газрын өвөлжилтийн хувьд 4 баг, 3 цэцэрлэг ердийн халаалттай, бусад объект нэгдсэн халаалтаар халдаг байна. 9-р сарын 10-аас шарын голын нүүрс татан авч эхлэхээр гэрээ байгуулжээ. Баянбуурал 1-р багт насосны асуудал байгааг шийдвэрлэхээр ажиллаж байна гэлээ. Бензин үнэд орж шатахууны төсөв бага байгаа нь отор нүүдлийн асуудлаар явахад хаанаа ч хүрэхгүй байгаа тухай ХХАА-н тасгийн мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн н. Гантулга хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%