Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2021-08-31

Төв аймгийн ИТХ-аас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх, бэлтгэл хангахтай холбогдуулан сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан баг өнөөдөр “Хүмүүн” ахлах болон дунд сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, зөвлөлөө.
Мөн Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүд болон 4, 5-р сургуулийн удирдлагуудтай уулзаж тус бүрийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, ариутгал халдваргүйтэл, урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж буй ажлын явц, шаардлагатай бодисын хангалт, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөө, бэлтгэл зохион байгуулалт, сурагчдын нийгэм, сэтгэл зүйн байдлыг дэмжих ажлууд, багшийн хангалтын хувь болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээ мэдээлэлүүдийг сонслоо.
Улсын хэмжээнд 2020 онд 45 долоо хоног, 2021 онд 122 долоо хоногийн хичээлийг танхимаар хичээллэж чадаагүй нь 2 жилийн хичээлийн хоцрогдол үүссэн тул “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах түр сургалтын төлөвлөгөө”-г боловсруулан ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 31 сургуулийн 18000 сурагч, 867 багштайгаар энэ хичээлийн жил эхлэх ба нийт багш ажилчдын 96,7% вакцины бүрэн тундаа хамрагдсан байна. Харин сурагчдын вакцинжуулалтын явц 54%-тай байна.
Цаашид эрсдэл өндөртэй байгаа сургуулиудын багш ажилчдыг яаралтай шинжилгээнд хамруулж, тандалт судалгаа хийх, ариутгалын бодисын нөөцийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаагүй зарим сумдын асуудлыг яаралтай шийдвэрлэхийг ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%