Аймаг болон сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа Эрүүл мэндийн төвөөс Гандангийн уулзвар хүртэлх 0.6 км зам, Шаазгайтын хорооллоос эцсийн буудал хүртэлх асфальтан замын ажлууд хийгдэж эхэллээ. Тус ажлыг "Өнөр зам" ХХК гүйцэтгэж байна.
Ажлын явцтай сумын Засаг дарга Б.Лхамсүрэн, Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн бодлого, хяналтын хороон дарга Э.Гантулга нар танилцлаа.