Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

2021-07-12

Унаган нутгийн минь ахан дүүс, эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, Их Монгол Улс байгууллагдсаны 815, Aрдын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
 
Коронавируст цар тахлын улмаас энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, дэлхийд ганц Монгол наадмаа Та бид тэмдэглэх боломжгүй болж, аюулт өвчнөөс хүн бүр онцгой сэрэмжтэй байхаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байна. Гэхдээ халдварт вирусийн дэгдэлт зогсох өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна. Улс гэрийн маань дархлаа, түүх соёл, төрт ёсны төгс бэлгэдэл болсон МОНГОЛ НААДАМ зуун зууныг өртөөлөн үргэлжилсээр байх болно. Хамгийн гол нь бид эрүүл мэндээ хамгаалах ёстой.
 
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Сайн цаг, сайхан ирээдүй холгүй, ойрхон байна. Түүнд хүрэхийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ баримтлан
хамтдаа хичээн зүтгэхийг баярын энэ өдөр та бүхэндээ хандан уриалж байна.
Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай.
 
Хүндэтгэсэн:
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДАЛЕЛИЙН БАУЫРЖАН
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%