Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан хуралдлаа

2021-06-29

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5-р хуралдаан 2021 оны 06-р сарын 28-ний өдрийн 09 цагт аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд хуралдлаа. Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаанаар:-
1. Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2. Сумын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт болон хамгаалалтад авах солбилцлын цэг тогтоож батлах тухай
3. Улаанбаатар хоттой хил залгаа Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн, Баянчандмань, Алтанбулаг, Аргалант сумд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумтай хил залгаа Төв аймгийн Сүмбэр сум, Сэргэлэн-Зуунмод сумд, Баянчандмань-Борнуур сумдын хилийн цэсийн асуудлын талаар санал уламжлах тухай
4. Баян сумын зарим нутаг дэвсгэрийг орон нутгийн тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтад шинэчлэн авах тухай
5. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж барих, засварлах бүтээн байгуулалтын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдэд олгох журам батлах тухай
6. Ойгоос мод шилжүүлэн суулгах журам батлах тухай
7. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн зарим гишүүдийг томилох тухай
8. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тус өдрийн хуралдаанд аймгийн Онцгой комиссоос "Ковид -19" цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний тухай мэдээллийг өгч аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн асуултал хариулт өглөө.
 
                                                          Аймгийн ИТХ-ын Ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%