Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа.

2021-06-21

Зуны дунд сарын шинийн наймны энэхүү билэгт өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа.
Ноён уул бол монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбаа, төрт ёсны 2200 жилийн түүхэн баримтыг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан билээ.
Ноён уулыг дээдлэн шүтэх, тулгар төрийн түүх шастир, өв соёлыг хайрлан хамгаалах, үндэсний үзэл дархлаа, ухамсар бахархлыг дэвжээн дэлгэрүүлэх зорилгоор иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас гаргаж буй саналыг дэмжиж Монгол Улсын Үндсэн хуулийн 34-р зүйлийн нэг, Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн нэг дэх хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Ноён уулыг төрийн тахилгатай болголоо.
Соёл түүхийн агуу их гэрч, нотолгоог хадгалж, агуулж ирсэн Ноён уулыг хамгаалах нь иргэн бүрийн, монгол хүн бүрийн үүрэг хариуцлага билээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор язгуур дээдсийн сүлд хийморь биднийг ашид ивээж, Монгол Улс, Монголын соёл түүх өнөд оршиг!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%