Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

‘’ХҮНС АРХАНГАЙ ‘’ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦААШИД СЭРГЭЭЖ ЯВУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

2021-05-18

Одоогийн ‘’Хүнс Архангай ХК’’-ий үйлдвэр нь анх 1974 онд Хүнсний комбинат нэртэйгээр байгуулагдаж талх, нарийн боов, архи, ундаа, чихэр, эдийн саван зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж Архангай аймгийн дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг байжээ. Улмаар 1989 онд одоогийн үйлдвэрийн байр нь шинээр ашиглалтад орж 1998 онд Н.Эрдэнэжаргал захиралтай хувьцаат компани болсон байна. ‘’Хүнс Архангай ХК’’ үйлдвэр нь нийт 44,771мкв талбай бүхий газартай, үйлдвэрийн барилга нь 5450мкв талбайтай, хашаандаа чацаргана болон бусад төрлийн жимсний суулгацтай тусгаарлах хашаатай аж. Аймгийн удирдлагууд үйлдвэрийн барилга, байгууламж ашиглаж байсан тоног төхөөрөмжтэй танилцав. Мөн одоогийн барилгын чанарт мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, цаашид үйлдвэрлэл явуулах, үйл ажиллагааг сэргээх талаар харилцан санал солилцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4256
2939 / 69%
825 / 19%
244 / 6%
248 / 6%