Дорнод аймаг дахь Цагдаагийн газар, Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс " Байгалиа Хамгаалъя" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 05-р сарын 17 - ноос 05-сарын 23 өдрүүдэд Дорнод аймгийн ЕБС-ийн 10-16 насны сурагчдийн дунд гар зургийн уралдааныг зарласан билээ.
Өнөөдөр буюу /2021.06.01/ Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Гар зургийн уралдааны шагналт байранд шалгарсан сурагчдийн шагналыг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга М. Энхтөр , тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц. Одчулуун нар гардуулж өгөв.
Уралдааны шагналт байранд
1-р байр
8-р сургуулийн 9а ангийн сурагч
С. Халиунаа
2-р байр
12-р сургуулийн 5а ангийн сурагч
Д. Жаргал
3-р байр
Дашбалбар сумын ЕБС-н 10а ангийн сурагч Т. Ариунсанаа
Тусгай байр
1-р сургуулийн 11г ангийн сурагч
Б. Намуун нар шалгарчээ.
Уралдаанд идэвхтэй оролцсон сурагчдаа баяр хүргэе.