Швейцарын Хөгжлийн агентлагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслөөс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадваржуулах суурь сургалтыг 2021оны 05 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.
Дорнод , Баянхонгор , Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хамрагдав.
Энэхүү сургалтаар " Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа", "Орон нутгийн төсвийн удирдлага" , " Байгаль хамгаалал, газрын харилцаанд , ИТХ болон иргэдийн оролцоо сэдвээр удирдлагын академийн багш доктор, дэд профессор Я. Бямбаяр, Л.Отгонтуяа нар төлөөлөгчдөд мэдлэг олгож санал солилцов.