Өсвөр насны хүүхдүүд цахим орчинд ихэнх цагийг өнгөрүүлж байгаатай холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, өсвөр насны хүүхдүүдийг цахим орчны эрсдлээс хамгаалах, зөв зохистой, хариуцлагатай, хяналттай интернэт хэрэглээнд төлөвшүүлэхэд олон нийт, эцэг эхчүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг анхаарч ажиллахад уриалах нөлөөллийн үйл ажиллагааг явуулах зорилгоор энэ аяныг зохион байгуулж байна. Аяныг 2021 оны 04 сарын 01-ээс 06 сарын 01 хооронд зохион байгуулах юм.