Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

хаврын тариалалтын явцыг эрчимжүүлэх талаар үүрэг өглөө

2021-04-22

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 4-р хуралдаанаар Төв аймгийн хэмжээнд хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар хийсэн мэдээлэлд тулгуурлан дараах асуудлуудыг шийдвэрлэхийг холбогдох удирдлагуудад даалгалаа.

  1. Хаврын тариалалтад дутагдаж буй 8116 тонн үр тарианы үрийг яаралтай Улсын нөөцийн болон Хөдөө аж ахуйг дэмжих санд хандаж татан авалт хийх, иргэн, аж ахуй нэгжүүдэд хүртээмжтэй хуваарилуулах хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  2. Төв аймгийн хэмжээнд цар тахал халдварлан тархаж байгаатай холбогдуулан хаврын тариалалтыг цаг хугацаанд нь эхлүүлэх зорилгоор тариаланчдыг вакцинжуулалтад бүрэн хамруулах ажлыг нэн тэргүүнд зохион байгуулах.
  3. Газар тариалангийн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохтой холбоотой бэлтгэл ажлыг бүрэн хангаж, тооцоо судалгаа хийн холбогдох газарт уламжлах.
  4. Тариаланчдад шаардлагатай зээл, тусламжаар хангах талаар онцгой анхаарч, мэдээллийг сумдын тариалалтын штаб сумын Хөдөө аж ахуйн мэргэжилтэн зэргээр дамжуулан цаг алдалгүй хүргэх.

Мөн тариалалтын өмнөх боловсруулалт, /үүлэнд нөлөөлөх/ ажлыг хийх, тариалангийн талбайн нөөц чийгийн судалгааг зохих хугацаанд хийлгэж, тариаланчдад мэдээлэн шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг хуралдааны тэмдэглэлээр үүрэг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%