Эрүүл мэндийн яамнаас 4601 тун вакцин Төв аймагт ирснийг 27 суманд хуваарилж Боловсролын байгууллагын багш ажилтан, албан хаагчдыг өнөөдрөөс эхлэн дархлаажуулалтад хамруулж эхлээд байна. Мөн 27 сумын онцгой комиссын гишүүд болон Цагдаагийн албан хаагчид, Онцгой байдлын газрын ажилчид, Худалдаа үйлчилгээ эрхлэгч нар хамрагдаж байна. Газар тариалангийн бүс нутаг бүхий сумдын тариаланчдыг мөн дархлаажуулалтад хамруулж эхэллээ.