Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАТСҮМБЭР, СҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЦАХИМААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021-04-22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба нь УИХ-ын тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрүүдэд 27 сумын ИТХ-ын төлөөлөгч нарт сургалт зохион байгуулахаар хөтөлбөр, хуваарийг батлан ажиллаж байна.
Хуваарийн дагуу 03 дугаар сарын 24-ний өдөр Батсүмбэр, Сүмбэр сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, нийт 42 төлөөлөгчдөд цахимаар сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, орон нутгийн төсвийн удирдлага, байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт сэдвээр явууллаа.
Батсүмбэр сумын 27 Төлөөлөгчөөс 9 , Сүмбэр сумын 15 Төлөөлөгчөөс 6 нь шинээр сонгогдсон бөгөөд өнөөдрийн сургалт нь шинээр сонгогдсон төлөөлөгч болон дахин сонгогдсон төлөөлөгч нарт хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, практикт гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%