Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2020-12-03
Аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан танхимаар болон цахимаар хуралдаж байна. Хуралдаан өглөө 09. 20 минутанд ЗДТГ-ын хурлын танхимд 91.8 хувийн ирцтэй эхэллээ. Энэхүү хуралдаанаар: - Аймгийн ИТХ-ын бодлогын хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах тухай. - 2021 онд ойгоос бэлтгэх модны тоо, хэмжээний дээд хязгаарыг тогтоох - 2021 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт тогтоох - “Бэлчээр, хадлан, тэжээлийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг шинэчлэн батлах - Бэлчээр хамгаалах, малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журмыг шинэчлэн батлах тухай зэрэг бодлогын баримт бичгийг хэлэлцэн шийдвэрлэнэ .