Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан өнөөдөр /2020.12.04/ 13:23 цагаас цахимаар эхэлж байна Хуралдаанд аймгийн ИТХ-ын нийт 39 төлөөлөгчийн 36 төлөөлөгч оролцож байна.
“COVID-19” цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр халдвар бүртгэгдээгүй аймгууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа.
Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын энэ удаагийн хуралдааныг цахимаар зохион байгуулж, хүн хоорондын зай барих дэглэмийн дагуу хуралдааны танхимд 16, бусад төлөөлөгчид цахимаар оролцож байна.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм. Үүнд:
1. Аймгийн ИТХ-ын хороодыг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах
2. Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах
3. Аймгийн ИТХ-ын тогтоолыг хүчингүй болгох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай
4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулах тухай
5. Аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл батлах
6. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах
7. Аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөөг батлах.
8. Аймгийн 2021 оны төсвийг батлах тухай.
