Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 дүгээр хуралдаан өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлаар: Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдааны товыг тогтоож хуралдуулах тухай, Гамшгийн эрсдэлийг буруулах орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдааныг 12 дугаар сарын 04-ны өдөр 13 цагт хуралдуулахаар шийдвэрлэв.
Ээлжит хуралдаанаар:
1. Аймгийн ИТХ-ын хороодыг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах
2. Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах
3. Аймгийн ИТХ-ын тогтоолыг хүчингүй болгох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай
4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулах тухай
5. Аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл батлах
6. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах
7. Аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөөг батлах.
8. Аймгийн 2021 оны төсвийг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
