Хурлын дарга өнөөдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай цахим уулзалт хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болон коронавируст цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Уг цахим уулзалтад орон нутгийн удирдлагуудаас гадна аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан нар оролцов.
Ихэнх сумдад өвөлжилт одоогийн байдлаар харьцангуй тогтуун байна. Одоогийн байдлаар сумуудад дунджаар 6-8 см цасан бүрхүүл тогтжээ.
ИТХ-ын дарга Н.Бейбитхан дэг журмыг чандлан баримталж, өвөлжилтийг өнтэй давахад отор нүүдэл хийж байгаа малчиддаа аль аль талдаа анхаарал тавьж, хамтран ажиллахыг уриалав.
