ЛҮН СУМЫН ЕБС-ИЙН БАГШ АЖИЛЧИД ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ
Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 46 багш, ажилчид “Хайраар дүүрэн хандивын аян”-д нэгдэж 25 өрхийн 37 хүүхдэд 670 мянган төгрөг хандивласан бол “MBM” хүнсний дэлгүүр нийгмийн хариуцлагын хүрээнд тус бүр 60.000 төгрөгний үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг 5 өрхөд хандивлалаа. Та бүхэн COVID 19 Коронавирут цар тахлаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, улс, аймгаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөн, дархлаагаа дэмжиж хайртай бүхнээ хамгаалахыг уриалж байна