Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УРИАЛГА

2020-11-25

Энэ жил дэлхийн улс орнууд "Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!" уриан доор зохион байгуулж байна. "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян"-ыг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн нэг уриа, нэгдмэл зорилгын дор өрнүүлж ирсэн. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаархи мэдлэг, ойлголт түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон юм.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д орон нутгийн төрийн болон төрийн бус, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагууд болон иргэн бүр нэгдэж, хүчирхийллийн айдасгүй амар амгалан орчинг бий болгохын төлөө, бусдыг хүндлэх, гэр бүл, ойр дотны хүнээ хайрлах, хүнлэг чанарыг эрхэмлэх, эрүүл амьдралын зан үйлд суралцах, хорт буруу зуршлаас ангижрах, хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” арга ухааныг төлөвшүүлэх, жендэрт суурилсан хүчирхийлллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриалж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА Н.БЕЙБИТХАН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%