Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой, "Улсын бүртгэлийн ажилтаны өдөр" өнөөдөр тохиож байна.
Тэртээх 1940 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор "Иргэний паспортын дүрэм"-ийг баталж, Улсын бүртгэлийн байгууллагын үндэс суурь тавигдсан түүхтэй.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Баян~Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Өлгий нутгийнхаа бүртгэлийн байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчид, ахмадууд, нийт ажиллагсад Та бүхэнд Талархал илэрхийлж, чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Та бүхний минь ажил үйлс үргэлж өөдөө дээшээ байж, эрүүл энх, аз жаргалтай, дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай явах болтугай.
АЙМГИЙН ИТХ~ЫН ДАРГА Н. БЕЙБИТХАН