Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА ЦЭНГЭЛ СУМАНД АЖИЛЛАВ.

2020-11-24

Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитханаар ахлуулсан ажлын хэсэг Цэнгэл суманд ажиллалаа. Ажлын хэсгийн багийг, сумын удирдлагууд болон тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид хүлээн авч уулзаж, сум орон нутгийн цаг үеийн ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Ажлын хэсэг, тус сумын  энэ оны үйл ажиллагааны явц, бодлого чиглэл, зорилтын хэрэгжилтийн явц болон Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж, дэлхий нийтээр тархаад буй Ковид 19 цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж байгаа тул урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, тусгаарлах байрны засвар үйлчилгээг ойрын хугацаанд дуусгаж ашиглалтанд өгөх зэрэг үүрэг даалгаваруудыг өгөв.

Үүний дараа аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан Цэнгэл сумын Шар нуурт уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа “ЭС ЖИ ГРУПП” ХХК-ын үйл ажиллагаатай танилцаж тус компанийн удирдлагуудад дараах асуудлуудын хүрээнд  тохиролцоонд хүрэв. Үүнд:
1.    Үйлдвэр ашиглалтанд орсны дараа шинээр бий болж байгаа 250 ажлын байранд орон нутгийн иргэдийг авч ажиллуулах
2.    Аймгийн татварын хэлтэст салбараар бүртгүүлж дараах татваруудыг төлж, төвлөрүүлэх тухай тус тус тохиролцов.
·       Цалингийн ашиг
·       Түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөр
·       Газрын төлбөр
·       Ус ашигласны төлбөр эдгээр болно

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%