Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2 дугаар хуралдааныг 11 дүгээр сарын 05-нд хийж дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг шинэчлэн батлав
Өлгий сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн нөхцөл байдлын талаар тус сургуулийн захирал Г.Амантайгаас мэдээлэл авч чиглэл өгөв.
Аймгийн татварын орлогын биелэлтийн талаар тус газрын даргаас Т.Фестивалаас 2020 оны төсвийн гүйцэтгэл, аймаг, сумын татварын орлогын билэлэлтийн талаар мэдээлэл авч чиглэл өгөв.
Ковид-19 цар тахлын онцгой энэ үед аймгийн эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тус газрын дарга С.Айгүлээс мэдээлэл авч цар тахлаас илүү их урьдчилан сэргийлж ажиллах талаар чиглэл өгөв.
