2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ-ын 8 дахь бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж Тэргүүлэгчдийг дараах бүрэлдэхүүнтэй баталсан Үүнд:
Аймгийн ИТХ-ын 5 дугаар тойрог буюу Булган сумаас сонгогдсон Н.Бейбитхан Тэргүүлэгчээр 8 дугаар тойрог буюу Ногооннуур сумаас сонгогдсон Х.Нурболат, С.Асылбек, Х.Нурка, 13 дугаар тойрог буюу Цэнгэл сумаас сонгогдсон Б.Байболат, 11 дүгээр тойрог буюу Толбо сумаас сонгогдсон Х.Хуаныш, 6 дугаар тойрог буюу Буянт сумаас сонгогдсон Б.Энхболд, 12 дугаар тойрог буюу Улаанхус сумаас сонгогдсон Д.Маралбек, 7 дугаар тойрог буюу Дэлүүн сумаас сонгогдсон А.Ахылбек, 10 дугаар тойрог буюу Сагсай сумаас сонгогдсон З.Исагул, 17 дугаар тойрог буюу Өлгий сумын 4 дүгээр багаас сонгогдсон Ж.Адалбек зэрэг 11 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид анхныхаа хуралдаанаа хийж Тэргүүлэгчдийн дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ.
Тэргүүлэгчдийн хуралдааныг долоо хоног бүрийн пүрэв гарагийн 14 цагт хуралдуулж байхаар тогтоолоо.
Аймаг орон нутгийн цаг үеийн асуудалтай холбоотойгоор Ковид-19 цар тахалийн үед аймгийн Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, 2020 оны төсвийн гүйцэтгэл, аймгийн татварын орлогын биелэлтийн талаарх мэдээллүүдийг ирэх пүрэв гарагийн хуралдаанаар тус тус сонсохоор боллоо.
