Аймгийн ИТХ-ын ээлжит найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан эхэллээ. Хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний уирдлагын тухай хуулийн дагуу хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч болох А. Шаймурат удирдан явуулж байна.
Тус хуралдаанаар шинээр сонгогдсон төлөөлөгч нарын бүрэн эрхийг зөвшөөрөх, аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх, ИТХ-ын тэргүүлэгчдийн шинээр байгуулах, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хэлэлцэх юм.
