Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж өндөрлөв

2020-11-04

Аймгийн ИТХ-ын наймдахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 

хуралдлаа

Хуралдаан 39-н төлөөлөгч, 100% ирцтэйгээр ажилттай хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар дараах гурван асуудалыг хэлэлцэв.

1.   - Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай.

2.   - Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн тоог тогтоож сонгох тухай.

3.   - Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал хураалтанд аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгч оролцож, 51,3 хувийн санал авсан Батсуурь овогтой Батжаргалыг аймгийн ИТХ-ын даргаар сонголоо.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч сонгох санал хураалт дэгийн дагуу явагдаж Б.Оюунтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Г.Алтан-Очир, П.Бат-Эрдэнэ, Н.Лхагвадорж, Б.Санжмятав, Г.Нямдорж, Б.Цэрэннадмид, Д.Мөнхбат, Ц.Мөнхнасан нарыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгов.

Аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох санал хураалтанд аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгч оролцсоноос 22 төлөөлөгч  буюу 56,4 хувийн  санал авсан Дондогдорж овогтой Золжаргалыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцэж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4268
2946 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%