Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон Дархан-уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан /2020.11.02/ хуралдлаа.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу тухайн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн ахмад төлөөлөгч болох Б.Аня хуралдааныг нээн, даргалан явуулж, харин нарийн бичгийн даргаар Төлөөлөгч С.Төмөрбаатар ажиллалаа.
Шарын гол сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сумын ИТХ-ын даргаар Төлөөлөгч Ганзоригийн Мөнхжаргал сонгогдлоо. Мөн сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм. Харин засаг даргад Баяннамсрайн Лхамсүрэнг Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталж, аймгийн Засаг даргад уламжиллаа. Мөн хуралдаанаар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр Д.Амарсанаа, Г.Мөнхжаргал, Ч.Туяа, Ц.Сүглэгмаа, Э.Гантулга, С.Төмөрбаатар, Э.Доржсүрэн нар сонгогдлоо