ТӨВ АЙМГИЙН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБОО “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ХОЛБОО”-ООР ШАЛГАРЛАА
Монголын Морин спорт, уяачдын холбооноос Монгол Улсын Шилдэг холбоо, Шилдэг уяач, Шилдэг уралдаанч хүүхдэд шагнал гардууллаа. Төв аймгийн МСУХолбоо Монгол улсын “Шилдэг холбоо”-оор, Батсүмбэр сумын “Хүй мандлын хүлэг” МСУХ-ын Тэргүүн, Аймгийн Алдарт уяач Б.Бөхбат Улс, бүсийн баяр наадамд 3 айраг бусад баяр наадамд 10 айраг, түрүү хүртсэн амжилтаар “Монгол улсын Шилдэг уяач”-аар, Батсүмбэр сумын ЕБС-ийн 5 дугаар ангийн сурагч Б.Аргабилэг Улс, бүсийн баяр наадамд 3 айраг хүртсэн амжилтаар “Монгол улсын Шилдэг уралдаанч хүүхэд”-ээр тус тус шалгарч цом, туг, батламжаа гардан авлаа.