Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-08-30

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улс даяар зохион байгуулахтай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооноос “Сумдын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга” нарыг хамруулсан сургалтыг /2020.08.27/ зохион байгууллаа. Тус сургалтаар

-       Сонгуулийн байнгын бус байгууллага, түүний зохион байгуулалт

-       Сонгуулийн тойрог, хэсэг, мандатын тоо

-       Нам, эвсэл, нэр дэвшигчийн бүртгэл

-       Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа

-       Сонгогчийн нэрсийн жагсаалт

-       Саналын хуудас, түүнийг бэлтгэх, хэвлэх, түгээх

-       Санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа, өгөгдөл дамжуулах туршилт

-       Санал авах ажиллагаа, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах

-       Санал тоолох ажиллагаа, хяналтын тооллого, саналын дүнг нэгтгэх

-       Зөрчил маргаан, гомдлыг хянан шийдвэрлэх

-       Сонгуулийн төсөв, зарцуулалтын тайлан хүлээн авах

-       Ковид-19 цар тахлын үед сонгууль зохион байгуулах зэрэг сэдвүүдээр аймгийн Сонгуулийн хорооны гишүүд мэдээлэл хийж харилцан мэдээлэл солилцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%