Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДЭЛГЭРХААН СУМАНД 160 ХҮҮХДИЙН ШИНЭ СУРГУУЛИЙН ШАВ ТАВИЛАА

2020-06-22

өв аймгийн Дэлгэрхаан суманд 160 хүүхдийн шинэ сургуулийн шав тавьж, ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, ХОХБТХэлтсийн мэргэжилтэн Я.Пагамаажав, Дэлгэрхаан сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компаний хамт олон оролцлоо. Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1925 онд 320 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдсан бөгөөд 1987 онд сургуулийн өргөтгөлийн хэсгийг барьж байжээ. 2013 онд тус сургуулийг үйл ажиллагаа явуулахад эрсдэлтэй гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байна. Иймээс сургуулийн барилгыг шинэчлэх зайлшгүй нөхцөл байдал үүсэж, 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлэжээ. Барилгын ажлыг “Дөрвөн Лхагва” ХХК гүйцэтгэх бөгөөд 2021 онд хүлээлгэн өгөх юм.
2017-2020 онд Дэлгэрхаан суманд улс, аймгийн хөрөнгө оруулалтаар 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга, Эрүүл мэндийн төвийн дээврийг засварлах, шинэ суурьшлын бүсийг дагасан дэд станц байгуулах, эрчим хүч дамжуулах шонг шинэчлэх, шилэн кабельд холбох зэрэг нийт 4 тэрбум төгрөгийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. 2020 онд шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүлж байгаагаас гадна цэцэрлэгээ ариун цэврийн байгууламжтай болгох, Эрүүл мэндийн төвд “Эхийн амрах байр” тохижуулах, үйлчилгээний төвтэй болох зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%